ӨСВӨР ҮЕИЙН ХҮҮХДИЙН АЯЛАЛ
Бид жил бүр өсвөр үеийн хүүхдийн англи, солонгос хэлний сургалттай зуны аялал болон К-ПОП тоглолт үзэх аялалуудыг зохион байгуулж уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2019 онд 170 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэй Бусан хотноо болсон Азийн соёлын томоохон нэгдсэн арга хэмжээ болох К-ПОП дуу бүжгийн тоглолт үзэх аялал, хэлний сургалттай 14 хоногийн зуны кэмп аялалыг 70 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэй амжилттай зохион байгууллаа.