• yanjaa3937@yahoo.com   |    
  • (+976) , 99133937

    СОЛОНГОС ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

    СОЛОНГОС ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

    Солонгосын Олон Улсын Их Сургууль нь Үнэнч, Бүтээлч, Үйлчлэгч гэсэн уриан дор эдийн засгийн хөгжлийг чиглүүлэн аж үйлдвэрийн нэгдлийг бүтээх их үйлсэд тэмүүлж ирсэн бөгөөд харьцангуй залуу сургуулийн хувьд багш оюутан нэгэн гэр бүл болж, Ённам мужид төгсөгчдийн ажилд оролтын хувиар 1-т жагсах хүртлээ хөгжиж ирсэн бөгөөд 2008 онд 30 жилийн ойгоороо “IUK Vision 2020”-ыг тунхаглаж 2020 онд дэлхийд нэр цуутай их сургууль болон хөгжих гараагаа тавьсан юм. Тус сургууль нь 1978 онд байгуулагдсан бөгөөд солонгос улсдаа томоохонд тооцогдох хувийн их сургуулиудын нэг юм. Тус сургууль нь 8 улсын 17 их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаатай ажилладаг. 6-н дээд сургуулийн 6-н факультет, 16-н тэнхимд элсэлт авч байна. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Солонгосын Олон Улсын Их Сургууль болон хөгжихийн төлөө “Амьдралын чадавхыг дээшлүүлсэн их сургууль” 21-р зуунд зүүн хойд азийг тэргүүлсэн “Олон улын хэмжээний их сургууль” болон хөгжиж, орон нутгийн аж үйлдвэрүүдтэй нягт холбоотой ажилласанаар “Орон нутгийн аж үйлдвэрийг чиглүүлдэг их сургууль” болохын төлөө зорилт тавин ажиллаж үүний төлөө 5-н төрлийн гүйцэтгэлийн стратеги боловсруулан ажиллаж байна.

    \r\n

    Байгалийн үзэсгэлэнт орчинд дээд зэргийн ая тухтай нөхцлийг амлаж буй сургуулийн 18-н обьект, суруулийн цогцолборт залуустай хамт туршлага хуримтлуулж, халамж, соёлын болон спорт тоног төхөөрөмж, хотын төв рүү үнэгүй явах жижиг автобус, 1200 хүний суудалтай уншлагын танхим, мульмедиа, электрон номын сан зэрэг газар хүссэн оюутан үйлчлүүлж болно.

    \r\n

    Солонгос Олон Улсын Их Сургуулын өөр хоёр бахархал нь 2 төрлийн оюутны байр юм. Оюутны 1-р байр нь хотын төвд байрладаг зочид буудлын өрөөтэй ижил тохижилттой бөгөөд суралцахаас гадна хичээлийн бус цагаар ажил эрхлэх боломжтой.Оюутны 2-р байр нь сургуулийн цогцолборт байрладаг бөгөөд уншлагын танхим нь 24 цагийн турш нээлттэй зэрэг оюутны суралцах орчинг бүрэн бүрдүүлсэн. Мөн мэргэжлийн үнэмлэх олж авах, цагийн ажилд зуучлах зэргээр оюутнуудад зориулсан олон үйл ажиллаагаа явагддаг.

    \r\n

    СОУИС-ИЙН ЭЛСЭЛТ АВЧ БУЙ ТЭНХИМҮҮД

    \r\n

    1. БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
    Сургуулийн өмнөх насны боловсрол
    Бага сургуулийн боловсрол
    Тусгай боловсрол
    Хүүхдийн тусгай боловсрол
    Боловсролын ажилтан

    2. НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ
    Нийгмийн халамж
    Цагдаагийн удигдлага
    Бизнесийн удирдлага
    Татвар
    Медиа сурталчилгаа
    Эмнэлгийн зохион байгуулалт
    Солонгос хэл, уран зохиол

    \r\n

    3. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СУРГУУЛЬ
     Зочид буудал, аялал жуулчлалын менежмент
    Аялал жуулчлал, Япон хэл
    Аялал жуулчлал, англи хэл

    \r\n

    4.ЭРҮҮЛ МЭНД, БАЙГАЛИЙН УХААНЫ СУРГУУЛЬ
    Хүнс судлалын шинжлэх ухаан
    Эмийн үйлдвэрлэлийн инженер
    Физик эмчилгээ
    шарлагын эмчилгээ
    сувилагч

    \r\n

    5. ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ
    Механик, авто машины инженер
    Гал сөнөөгч
    Компьютерийн инженер
    Усан онгоцны инженер\"\"
    Цахилгааны инженер
    интерьер дизайн

    \r\n

    6. УРЛАГ, СПОРТЫН СУРГУУЛЬ
    Гоо сайхан
    Нийтийн биеийн тамир
    Үйлдвэрлэлийн дизайн
    Хөгжим

    ШИНЭ ЭЛСЭЛТ
    2018 оны 03 сарын элсэлт
    Сургуулын нэр | Бүртгэл эхлэх
    ГИГ ДУН ИХ СУРГУУЛЬ 2017-11-22
    КЕН- ҮНЬ ИХ СУРГУУЛЬ 2017-11-22
    КОН ЯН ИХ СУРГУУЛЬ 2017-11-22
    САНМЁН ИХ СУРГУУЛЬ 2017-11-22
    СОУИС 2017-11-20
    ЁНСЭ ИХ СУРГУУЛЬ 2017-11-22
    КЁНГИ ИХ СУРГУУЛЬ 2017-11-20
    ИНХА ИХ СУРГУУЛЬ 2017-11-22
    ТЕХНИК ТЕХНОЛОГИ 2017-11-20
    ЧОНЖҮ ИХ СУРГУУЛЬ 2017-11-20