• yanjaa3937@yahoo.com   |    
  • (+976) , 99133937

    Аж Үйлдвэр Техник Технологийн Их Сургууль

    Аж Үйлдвэр Техник Технологийн Их Сургууль

    Солонгосын Техник, Технологийн Их Сургууль нь нэгдсэн бүтэцтэй байж, аж ахуйн нэгж, байгууллагын хүсч буй сургалт болон бүтээлч, нэгдмэл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажлын байранд бүрэн тохирох брэндийг бүтээж буй сургууль юм. 

    \r\n

    Тус сургууль нь аж ахуйн нэгж, байгууллагын технологийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, аж үйлдвэрлэлийн салбарт шаардагдаж буй өндөр түвшиний боловсон хүчин бэлтгэн, дотоод гадаадын аж үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулснаар дэлхийн аж үйлдвэрлэлийн технологийн шилдэг сургууль болон хөгжих зорилт тавин ажиллаж байна. Найман жил дарааллан /2002-2009/ “Төгсөгчдийн ажлын байрны хангамжийн хувь”-иар Солонгос улсад тэргүүлсэн энэ ньтухайн их сургуулийн оюутнуудын өрсөлдөх чадварыг илэрхийлж байдаг юм.  Ийнхүү “ажлын байрны хангамжийн хувь” –ийн үзүүлэлтээр тус сургууль жил бүр дээгүүр бичигддэг. Ялангуяа 2009 онд Боловсрол, Эрдэм шинжилгээ, Технологийн яамнаас гаргасан Солонгос улсын 4 жилийн сургалттай их, дээд сургууль төгсөгчдийн ажлын байрны хангамжийн үзүүлэлтэд 1-р байранд бичигдсэн бөгөөд төгсөгчдийн ажилд орох магадлал бусад сургуулиас харьцангуй өндөр байгаа юм.Та ирээдүйг баталгаажуулах\"Аж Үйлдвэр Техник  Технологийн Их Сургууль\"-д элсэн орвол\"Та ч гэсэн жинхэнэ брэнд боловсон хүчин\" болж чадна.

    \r\n

    Тус сургууль нь гадаадын суралцагчдад зориулан хэлний бэлтгэлийн хөтөлбөрөө мэргэжлийн ангийн хичээлийн агуулгатай уялдуулан зохион явуулдаг бөгөөд жил бүр олон арван оюутан хэлний бэлтгэлээс тухайн сургууль болон бусад сургуульд элсэн орж амжилттай суралцан төгсөж байна.Уг сургууль нь өөр ямар ч сургуулийн хичээлийн програмд байдаггүй мэргэжлийн ангиудаас гадна онол, практик, судалгаа хослуулан нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гаргадагаараа онцлогтой.

    \r\n

    Баклаврын боловсролын сургууль

    \r\n

    Механик инженер

    \r\n

    Тус тэнхим нь 21-р зууны хурдацтай өөрчлөгдөж буй дэвшилтэт аж үйлдвэрлэлийг удирдан чиглүүлэх механик инженерийн салбарыг нарийн мэргэжлийн боловсон хүчнээр хангахын тулд аж үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй инженерүүдэд төрөл бүрийн нарийн мэргэжлийн боловсруулах механизм, дулаан дамжуулах технологи зэрэг аж үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжийн бүтцийг заан сургах бөгөөд технологийн салбарыг чадваржуулахын төлөө ажиллаж байна.

    \r\n

    Маханик дизайн

    \r\n

    Тус тэнхим нь механикийн салбарын мэдлэг дээр үндэслэн механик (тоног төхөөрөмж) – электроникийн салбарын бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн системчлэлийн зураг төсөл, автомат тохируулагч бүхий үйлдвэрлэлийн систем бий болгохын тулд хамгийн сүүлийн үеийн онол, зураг төслийн аргын дагуу боловсрол олгож, судалгаа хийн аж үйлдвэрт шинэ технологи нэвтрүүлж чадах бүтээлч судалгааны өндөр чадвартай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхийг зорьж байна.

    \r\n

     Мекатроникс инженер

    \r\n

    Тус тэнхим нь 21-р зууны мэдлэг дээр суурилсан аж үйлдвэрлэлийн нийгмийг чиглүүлэх мекатроникс системийг хэрэгжүүлж бүтээлч боловсон хүчин бэлтгэх зорилготой. Үүний тулд тоног төхөөрөмж, цахилгаан электроник, хэмжил зүй, үйлдвэрлэл болон мэдээлэл боловсруулах зэрэг үндсэн мэдлэг эзэмшиж, схем хавтан болон түүний хэмжил зүй, системчлэлийн сүлжээний бодит судалгаа хийн практикт шинэ технологи бүтээх, судлах ажлыг бие даан төлөвлөх, хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлнэ.

    \r\n

    Электроникийн инженер

    \r\n

    Электрокийн салбарт сүүлийн үед эрс хурдацтай хөгжиж, мэргэжлийн боловсон хүчин ихээр шаардах болсон хөдөлгөөнт интернет, утасгүй харилцаа холбооны технологийн салбар, компьютерын систем  болон q-processer-ын салбар, долгион, хэт өндөр давтамж, антен зэргийн онолын боловсрол, мөн эрчимжсэн практик сургалтаар дээд түвшиний боловсон хүчин бэлтгэх зорилготой.

    \r\n

    Компьютерын инженер

    \r\n

    Компьютерын шинжлэх ухааны онолыг бүрэн ойлгож, үйлдвэрт тухайн онолыг бүрэн хэрэгжүүлж чадах боловсон хүчин бэлтгэхийг зорьж байна. Сүлжээ, өгөгдлийн сан, мультимедиа зэрэг хэрэглээний технологийг ашиглан компьтерын үйлдвэрлэлд бүтээлч, санаачлагч мэргэжилтан бэлтгэн нийлүүлнэ.

    \r\n

    Тоглоом, мультимедиа инженер

    \r\n

    Сонирхогчдын хүрээгээ улам тэлсээр байгаа уг салбар нь хамгийн өндөр нягтрал, дүрслэл, хөдөлгөөн бүхий тоглоом бүтээхийг зорьдог учраас өдөр бүр өөрчлөгдөж байгаа техник, мэдээллийн технологийг цаг алдалгүй ашиглаж чадах мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байна.

    \r\n

    Биохимийн инженер

    \r\n

    Уг тэнхим нь өргөн шаардлагатай байгаа биохимийн материалыг бүтээх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, мөн хүрээлэн буй орчины дэвшилтэт технологийг бий болгохын тулд суа

    \r\n

    Үйлдвэрлэлийн дизайн

    \r\n

    Дизайны нарийн мэргэжлийн сургалтыг явуулснаар бүтээлч суртахууныг төлөвшүүлж, амьдралын цоо шинэ тавцанд гарах бөгөөд энэ нь аж ахуйн нэгж, байгууллагыг хөгжүүлэх бараа бүтээгдэхүүний үүрэг, загвар, орц найрлага, бүтэц, боловсруулах технологи, эдийн засгийн үзүүлэлт, сэтгэл зүйн үзүүлэлт зэрэг шаардагдах бүхий л нөхцлийг төлөвлөн зохицуулахыг хэлж байгаа юм. Үйлдвэрлэлийн дизайны тэнхим нь шинжлэх ухаан, технологийн салбар болон хүмүүнлэгийн салбарын нэгдсэн мэдлэг, технологийн суурийг тавьж, илүү нэгдмэл төлөвшил, бодол санаа, бүтээлч чанарыг хөгжүүлэн бий болгож, сэтгэл зүйн нарийн мэдрэмж, дизайны менежментийг боловсруулж бараа, бүтээгдэхүүний дизайныг чадварлаг гаргадаг боловсон хүчин бэлтгэхийг зорьж байна.

    \r\n

    Интернет бизнес

    \r\n

    Интернетийн хөгжил, даяарчлал, дэлхийг хавтгай болгож буй бас нэгэн хүчин зүйл билээ. Энэ цаг үед интернет ашиглан бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд харьцангуй олон болж, энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байна. Тус тэнхим нь нарийн мэргэжлийн интернет бизнесийн үйл ажиллагаа явуулах, интернет худалдааны байгууллагуудыг менежментээр хангах бүрэн чадварыг эзэмшсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гаргаж байгаагаараа худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт цоо шинэ хандлагыг авчирч байна.

    \r\n

    Нано-оптик инженер

    \r\n

    Тус тэнхим нь 21-р зууны цоо шинэ үйлдвэрлэл (IT, BT, NT, ET)-ийн салбарын гол нийлүүлэлт болох оптик системийн мэргэжлийн боловсон хүчинг Солонгос улсад хамгийн анх бэлтгэн гаргаж, тухайн салбарын судалгааг эрчимжүүлэхийг зорьж байна. Ялангуяа, оптик буюу линз үйлдвэрлэлийн салбарт боловсон хүчин бэлтгэж байсан уламжлалт арга барилаас татгалзаж, нано технологийн линз үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэн аж үйлдвэрлэлийн илүү дэвшилтэт технологийг дэлхийн түвшинд нийцүүлэн бүтээх чадвартай болж, линз үйлдвэрлэл болон сүлжээний байгуулалтыг чадварлаг гүйцэтгэх нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байна.

    \r\n

    Эрчим хүч, цахилгааны инженер

    \r\n

    Тус салбар нь цахилгаан эрчим хүчийг станцаас түгээх, дамжуулах тоног төхөөрөмж, системийн төслийн байгуулалт, үйл ажиллагааг хэрхэн хангахыг судалдаг. Цахилааны тоног төхөөрөмж, цахилгаан хүчдлийн станц, хүчдэл үйлдвэрлэх, түгээх, дамжуулах, хязгаарлах, цахилгаан электроникийн салбарт суралцаж зах зээлийн шаардлагад нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлгэхийн тулд ажиллаж байна.

    \r\n

    Боловсрол, заах арга зүй

    \r\n

    Аж үйлдвэрлэлийн академи

    \r\n

    Солонгосын Политехникийн Их Сургууль
    Мастерын боловсролын сургууль

    \r\n

    Механик инженер (Mechanical Engineering)

    \r\n

    Механик дизайны инженер (Mechanical Design Engineering)

    \r\n

    Мекатроникс инженер(Mechatronics Engineering)

    \r\n

    Электроникийн инженер (Electronics Engineering)

    \r\n

    Компьютерын инженер (Computer Engineering)

    \r\n

    Материалын инженер (Materials Engineering)

    \r\n

    Биохимийн технологийн инженер (Chemical Engineering & Biotiechnology)

    \r\n

    Нано-оптик инженер (Nano-Optics Engineering)

    \r\n

    Үйлдвэрлэлийн дизайн (Industrial Design Engineering

    \r\n

    Аж үйлдвэрлэлийн менежмент (Industrial Management)

    \r\n

    Цахилгааны инженер (Department of Electrical Engineering

    \r\n

    Механик системийн инженер (Mechanical System Engineering)

    \r\n

    Тоног төхөөрөмжийн системчлэл дизайн(Machine System Design)

    \r\n

    Робот удирдлагын системчлэл (Robotics and Intelligent Control System

    \r\n

    Мэдээлэл, харилцаа холбоо  (Information and Communications)

    \r\n

    Дижитал бизнесийн удирдлага (Digitalized Business Administration)

    \r\n

    Эрчим хүчний бодлого

    ШИНЭ ЭЛСЭЛТ
    2018 оны 03 сарын элсэлт
    Сургуулын нэр | Бүртгэл эхлэх
    ГИГ ДУН ИХ СУРГУУЛЬ 2017-11-22
    КЕН- ҮНЬ ИХ СУРГУУЛЬ 2017-11-22
    КОН ЯН ИХ СУРГУУЛЬ 2017-11-22
    САНМЁН ИХ СУРГУУЛЬ 2017-11-22
    СОУИС 2017-11-20
    ЁНСЭ ИХ СУРГУУЛЬ 2017-11-22
    КЁНГИ ИХ СУРГУУЛЬ 2017-11-20
    ИНХА ИХ СУРГУУЛЬ 2017-11-22
    ТЕХНИК ТЕХНОЛОГИ 2017-11-20
    ЧОНЖҮ ИХ СУРГУУЛЬ 2017-11-20