• yanjaa3937@yahoo.com   |    
  • (+976) , 99133937

    МЗБ-ын ХОЛБОО – СОЛОНГОСЫН МЭРГЭШСЭН ЗОЧИД БУУДЛЫН ХОЛБОО САНАМЖ БИЧИГ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛЫН АЖИЛ

    МЗБ-ын ХОЛБОО – СОЛОНГОСЫН МЭРГЭШСЭН ЗОЧИД БУУДЛЫН ХОЛБОО САНАМЖ БИЧИГ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛЫН АЖИЛ

    Монгол улс Улаанбаатар хот 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 13:00 цагт Блю Скай зочид буудал Топаз танхимд Монголын зочид буудлын холбоо болон Солонгосын мэргэшсэн зочид буудлын холбоод нь хоёр улсын зочид буудлын хөгжил дэвшил болон зочид буудлын бүхий л чиглэлээр хамтран ажиллах, цаашлаад 2016 оны АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтанд зориулсан үйлчилгээны сургалттай холбогдуулан санамж бичиг үйлдсэн болно.

    Тус санамж бичгийн арга хэмжээнд МЗБХ-ны ерөнхийлөгч С.Мөнхбат, төлөөлөгч МЗБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн  Р.Соронзонболд, Ай Эйч Си ХХК, Амар Трэйвэл ХХК тус ажлыг хариуцан ажилласны дагуу санамж бичиг үйлдэх ёслол болсон ба цаашид зочид буудлын хөгжил, зочид буудлын одны зэрэглэл, сургалтаар дамжуулан хөгжүүлхээр төлөвлөж байна.

    Энэ хүү санамж бичиг нь 2016 оны АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтанд их хувь нэмэр болох болно хэмээн МЗБХ ерөнхийлөгч С.Мөнхбат дүгнэлт хийлээ.

    Солонгосын мэргэшсэн зочид буудлын холбоо нь 47 жилийн туршлагтай ба 3500 гаран зочид буудлын ерөнхий менежерийн албан тушаалд олон жил ажилласан туршлагатай гишүүдтэй холбоо юм. СМЗБХолбооны ерөнхийлөгч Ан Ук Му нь Солонгосын Кёнхи их сургуулийн аялал жуулчлалын их сургуулийн захирал, зочид буудалтай холбоотой програмчилсан сургалтыг шинээр нэвтрүүлсэн, GKL академийн ерөнхийлөгчийн албыг хааж байгаа ба зочид буудлын салбарт их хувь нэмэр оруулж байна.

    СМЗБХолбооны төлөөлөгчд нь санамж бичгийн ёслолд оролцон, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн аялал жуулчлалын тэнхимтай танилцаж Засгийн газрын ордонд УИХ зарим гишүүдтэй уулзалт хийсэн. Монголын зочид буудлуудаар явж өнөөгийн байдалтай танилцсан.

    Тус айлчлалыг МЗБХ удирдах зөвлөлийн гичүүн Р.Соронзонболд, Ай Эйч Си ХХК төлөөлөгч Квон Ик Сун, Амар Трэйвэл ХХК захирал Н.Цолмон нар хамтран СМЗБХолбоотой зөвлөлдөн Солонгос улс-д мэргэжил дээшлүүлэх практик сургалтын програм нэвтрүүлэхээр хэлэлцэж байна. Мөн үйлчилгээний сургалтын материалийн бэлтгэл ажил эхэлсэн гэж мэдэгдсэн болно. 

    2015-12-21