• yanjaa3937@yahoo.com   |    
  • (+976) , 99133937

    Компанийн үйл ажиллагааны танилцуулга

               Манай компани нь 2007 онд гадаад худалдаа, зуучлал, аялал жуулчлал, гадаад дотоод сургалт,зуучлал , авто машины худалдаа түрээсийн үйлчилгээ гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан.Үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд БНСУ-ын их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, бакалавр, магистрт тогтмол оюутан элсэлт авч байгаа бөгөөд 2017оны байдлаар нийт 400 гаруй оюутан залуус манайхаар зуучлуулан  БНСУ-д боловсрол эзэмшихээр суралцаж байна. Элсэн орсон Солонгос улсын их сургуулийнхаа хэлний бэлтгэлд сайн суралцаж топикийн оноогоо авсан оюутанууд бакалавр магистрт 20-70 хувийн тэтгэлэгт суралцах бүрэн  боломжтой байдаг. Мөн Солонгос Олон Улсын Их Сургуульд жил бүр Монголоос нэг багш урьж ажиллуулж байна. Мөн 2008 оны 07 сараас Солонгос Олон Улсын Их Сургууль болон ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд тус 2 их сургуулийн хамтарсан Солонгос хэлний дамжаа хичээллүүлж байгаа билээ. Уг хэлний дамжаа нь иж бүрэн компьютерээр тохижуулсан Лингафон сургалтын танхимд сургалтаа явуулж байна.

               2008 оноос компанийхаа үйл ажиллагааг өргөжүүлж, “Эйр Лимүзин” ХХК-ийг үүсгэн байгуулснаар БНСУ-аас төрөл бүрийн автомашин захиалгаар оруулж ирэх, жуулчины зориулалттай автобус түрээслүүлэх зэрэг автомашины худалдаа түрээсийн үйл ажиллагаа явуулж байна. Мөн захиалгаар үйлчлүүлэгчийн хүссэн марк загварын суудлын болон том оврын автомашин, автобус зэргийг оруулж ирхээс гадна БНСУ-аас авто машин худалдан авах бизнесийн аялалд хамрагдах боломжтой. Мөн 2015 онд нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд LG плазма лед прожектор болон лед гэрлийг оруулж ирэн Сүхбаатарын талбайн шөнийн  гэрэлтүүлгийг сайжруулах ажилд гар бие оролцон лед прожектор гэрлийг үнэ төлбөргүй суурьлуулж өгсөн билээ.

               Сүүлийн жилүүдэд дотоод гадаадын аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлэхэд ихээхэн анхаарч  бизнесийн аялалаас гадна эрүүл мэндийн аялал, түүхэн дурсгалт газруудтай танилцах аялал, эцэг эхийн аялал, боловсролын аялал, зуны кемп, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах аялалууд ыг байнга зохион байгуулж байна. Уг аялалуудтай холбоотойгоор БНСУ-ын элчин сайдын яаманд визний материал бүрдүүлэхэд зөвлөх, бичиг баримтын орчуулга хийх, нислэгийн тийз захиалах, Солонгост очоод угтах үдэх үйлчилгээ, зочид буудлын захиалга хийх, хэрэгцээт бараатай зах болон үзэсгэлэн худалдаагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагаанд зуучлан танилцуулах үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг бүхий л талаар холбогдох боломжтой. 

     ЗАХИРАЛЫН МЭНДЧИЛГЭЭ

    Захирал: Х.Янжинсүрэн

             Юуны өмнө сайтад маань зочлож байгаа эрхэм хүндэт таньд энэ өдрийн мэндийг хүргье. Манай компани нь Монголын ирээдүй болсон бидний хойч үе хүүхэд залуусыг гадаадад өндөр боловсрол эзэмшихэд нь туслаж байгаадаа туйлын их баяртай байна. Бидний гол зорилго бол найдвартай чанартай үйлчилгээ үзүүлэх явдал юм. Энэ хугацаанд 400 гаруй хүнд БНСУ-ын их, дээд сургуулиудад хэлний бэлтгэл, бакалавр, магистрт элсэн суралцах зорилгыг нь биелүүлж өгсөндөө баяртай байна. Бид үйлчлүүлэгч та бүхнийхээ итгэлийг даасан компани болон хөгжихийн тулд чадварлаг баг хамт олон бүрдүүлэн ажиллаж зах зээлийн судалгаан дээр үндэслэн бүхий л үйлчилгээндээ үнийн уян хатан бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цаашид ч үйлчлүүлэгчдийнхээ найдвартай түнш нь байж хэзээ ч итгэлийг нь алдахгүй үйл ажиллагаагаа явуулах болно.Бидэнд итгэж манай компанид хандсан та бүхэнд баярлалаа. Бид цаашид Залуусаа өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчин болохын төлөө хамтдаа урагшаа алхацгаая. Манай хаалга таны өмнө үргэлж нээлттэй, бид таныг баяртайгаар хүлээн авч найдвартай, түргэн шуурхай үйлчлэх болно. Бидний уриа "ИТГЭЛ ДАГАЖ АМЖИЛТ ИРНЭ" хамтдаа эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулцгаая. Та бүхэнд баярлалаа.

    Хувь нийлүүлэгч : Квон Ик Сун

           Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Юуны өмнө бидэнтэй сэтгэл гарган хамтран ажиллаж буй харилцагч үйлчлүүлэгч та бүхэнд талархаж буйгаа чин сэтгэлийн гүнээс уламжилж байгааг минь хүлээн авна уу. Манай “Ай Эйч Си” компани нь хоёр улсын хамтын ажиллагаа болон Солонгос улсын аж ахуйн нэгж, байгууллагууд, сургууль (Солонгосын Эдийн засгийн сонины холбоо Солонгосын эдийн засгийн академи, Чонжү их сургууль, Солонгосын олон улсын их сургууль, Кёнги их сургууль, Ансан дахь Аж Үйлдвэр Техник Технологийн их сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч компани юм. Манай Солонгос дахь компани нь боловсрол, интернет, аялал жуулчлал, гадаадад сургалт зуучлал, гадаад худалдаа зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Чонжү их сургуультай хамтран Global Prodigy Academy сургуулийг, Бээжин хотод International School-ыг АНУ-ын Nacel Open Door-тай хамт явуулж байна. Монгол улсад ч төрөл бүрийн бизнесийн маркетинг байгуулалт хийж богино хугацаанд хөгжихийн тулд бүхий л хүчээ дайчилж байна. Мөн аль болох хурдан хугацаанд үйлчлүүлэгч, харилцагч та бүхний итгэлийг бүрэн дааж чадах компани болохын тулд байгууллагынхаа дотоод сэтгэлгээ, чин эрмэлзэлийг хөгжүүлж, төрөл бүрийн бизнесийн үйл ажиллагаа явуулах мэргэжлийн баг бүрдүүлэн, зах зээлийн өөрчлөлтөд хөрвөх чадвар бүхий стратеги маркетинг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид Монгол Солонгос хоёр улсын харилцаанд чухал хувь нэмэр оруулж, Монгол улсад чанартай боловсон хүчинг нэмэгдүүлэхийн төлөө хичээнэ гэдгээ амлаж байна. Манай “Ай Эйч Си”ХХК-нь үйлчлүүлэгч, харилцагч та бүхний итгэл, сэтгэлийг дааж чадах компани байх болно. Бидний үйл ажиллагааг сэтгэл харамгүй дэмжиж байдаг та бүхэнд талархаж байгаагаа дахин дахин илэрхийлэхийн ялдамд та болон таны гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.